• Бид уул уурхай болон бусад үйлдвэрлэлийн улмаас эвдэрсэн газруудад техникийн нөхөн сэргээлт хийж, ирээдүй хойч үедээ эрүүл, ногоон орчин үлдээх үйлсэд хувь нэмрээ оруулан 2018 оноос хойш тогтвортой үйл ажиллагаа явуулж байна.
• Бид 2024 оноос эхлэн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хэрэгжиж буй төсөлд гар бие оролцон “мод үржүүлгийн газар байгуулахаар ажиллаж байна
• Бид говийн ирээдүйд ногоон хөрөнгө оруулалт болох нутгийн уугуул ургамлуудыг үрээр үржүүлж байна. Бидний эхлүүлсэн төсөл амжилттай хэрэгжиж Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын нутагт байгуулсан мод үржүүлгийн талбайд 500 мянган загийн бортоготой суулгац амжилттай ургуулж чадлаа. 2026 онд бид эдгээр суулгацуудаа говийн хөрсөнд шилжүүлэн суулгаж, ургуулах хариуцлагатай ажлыг хийх болно.
Эх байгалийн тэнцвэрийг хадгалж, эвдэрч доройтсон газрын хөрс, ургамал,эко системийг шинээр бүтээж хүн ба байгаль эх хамтдаа тогтвортой орших үйлсэд хувь нэмэр оруулна.
Эвдэрсэн газар нутаг, экосистемийг нөхөн сэргээх үйлсэд дэвшилтэт арга технологийг ашиглан, ирээдүй хойч үедээ ээлтэй, бүтээлч шийдэлтэй бизнесийн жишиг тогтоох замаар уул уурхайн нөхөн сэргээлтийн салбарт Монгол улсын тэргүүлэгч компани байна.
Бидний бүхий л үйл ажиллагаа байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээхэд чиглэнэ.
Хүн, байгалийн зохицлыг хадгалан. ирээдүй хойч үедээ эрүүл, ногоон орчныг өвлүүлэх хариуцлагыг ухамсарлана.
Бидний амжилт хамтын хүчин чармайлтаас эхэлдэг гэдэгт итгэж, хэрэглэгчид, түншүүд, олон нийтийн оролцоог эрхэмлэнэ.
Байгаль нөөцийг зүй зохистой ашиглаж, урт хугацааны тогтвортой хөгжлийг хангана.
Шинэ технологи, аргачлалыг байгаль хамгаалал, нөхөн сэргээлтэд үр бүтээлтэй нэвтрүүлнэ.
Бид байгаль орчныг нөхөн сэргээх, ногоон орчныг бүрдүүлэхээс гадна нийгэмд эерэг өөрчлөлт авчрахад хувь нэмрээ оруулахыг эрхэмлэнэ.







